Засаг даргын орлогч ажлаасаа халагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-08-13 16:59:18
Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн Засаг даргын орлогч Цэвээний Батболд энэ сарын 7-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Өнөөдөр засаг дарга Батсайханы захирамжаар ажлаасаа чөлөөлөгдлөө. Энэ хугацаанд шударга үнэний төлөө хамтран ажилласан ЗДТГ-ын мэргэшсэн мэргэжилтнүүд болон нийт ажилчиддаа баярлалаа” хэмээн бичжээ. Ц.Батболд нь Засаг даргын орлогчоор нэг жилийн хугацаанд ажилласан байна.
 
Холбоотой мэдээ