Орон сууцны төслийн II ээлжийг түр царцаахаар шийджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 15:09:03

Эдийн засгийн хямрал иргэдийн худалдан авах чадварт нөлөөлснөөр “1000 айлын орон сууц” төслийн 2-р ээлж захиалагчаа бүрдүүлж чадахгүйд хүрээд байна.

Төслийн удирдагч М.Түвшинбаатарын хэлснээр хоёрдугаар ээлжийн барилга 128 айлын багтаамжтай ч одоогоор 10 гаруйхан захиалга авчээ. Иймд компаний удирдлага уг барилгын гадна пасадыг дуусгаж, дотор заслыг 2016 оны 1-р улирал хүртэл царцаахаар шийдсэн байна. Ингэснээр ашиглалтгүй талбайд дулаан, цахилгааны үнэ төлөхөөс сэргийлэх давуу талтай аж. Үнийн тухайд газраа чөлөөлж, квотод хамрагдсан иргэдэд 1мкв-ыг нь 980 мянган төгрөгөөр худалдаалах бол бусад хүмүүст 1 сая 180-1сая 280 мянган төгрөгөөр борлуулана. Эхний 98 айлын сууцад 8 тэрбум төгрөг зарцуулсан бол удаах барилгад 8,9 тэрбум төгрөг зарцуулсан албан бус мэдээ байна. 

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ