Шүлхий өвчний тандалт шинжилгээг өнөөдрөөс хийж эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 14:46:27

Дундговь аймгийн ХХАА- н газрын Мал эмнэлэгийн хэлтэс 1200 малд шүлхий өвчний тандалт шинжилгээ хийхээр цусны дээж авсан байна.

Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн лабортори төвийн бүсийн 6 аймагт  малын гоц халдварт шүлхий өвчний тандалт хийж байгаа бөгөөд Дундговь аймгийн хувьд Хулд сумын Олдох, Адаацаг сумын Ар- Урт, Луус сумын Суварга багийг сонгон баг тус бүрээс 20 айлын малыг энэхүү тандалт шинжилгээнд хамруулжээ.

Айл тус бүрийн 8 үхэр, 12 хонь, ямаанаас цусны дээж авсан бөгөөд үүнийг өнөөдрөөс эхлэн аймгийн Мал эмнэлэгийн лаборторит шинжилж эхэлнэ гэж Мал эмнэлэгийн хэлтсийн дарга Ц. Гэрэл хэллээ.

Үүний дараа баталгаажуулах шинжилгээг Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборторит хийх ажээ.

Дундговь аймгийн хувьд 2004 онд Баянжаргалан, Өндөршил сумын нутагт шүлхий өвчин гарч байснаас хойш энэ өвчний тохиолдол арав гаруй жилийн турш бүртгэгдээгүй байгаа юм.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ