Баян-Өлгийд сонгуулийн санал хураалт 62,37 хувийн ирцтэй өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-07 22:48:57
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгийчүүд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн 2 дахь санал хураалтад 62,37 хувийн ирцтэйгээр оролцлоо.

Аймгийн Сонгуулийн хорооноос өгсөн мэдээгээр энэ удаагийн санал хураалтад 89 хэсгийн хороонд 58915 хүн санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 36920 сонгогч сонгуульд оролцжээ.  

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалтад тус аймгийн 36700 иргэн саналаа өгсөн бол 2 дахь санал хураалтын ирц ийнхүү 80 хүнээр бага гарчээ.

Дашрамд хэлэхэд, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус аймгийн 35320 иргэн оролцож, ирц 63.69 хувьтай байжээ. 
 

Ө.Нурболат
Холбоотой мэдээ