Олон Улсын Тогызкумалахын тэмцээн зохион байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-03 09:14:00
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий хотод аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит “Тогызкумалах” /казахын ард түмний үндэсний тоглоом/-ын Олон Улсын тэмцээн  өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.

Тус тэмцээнд Оросын Холбооны Улсаас 10, БН Казахстан Улсаас 18, Монгол Улсаас 22, нийтдээ 50 тамирчин оролцож, эрэгтэй, эмэгтэй төрлөөр, 0-14, 15-18, насанд хүрэгчид гэсэн 3 насны ангиллаар 18 багц медалийн төлөө оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Харин Киргизстаны тамирчид энэ удаагийн тэмцээнд оролцохоо илэрхийлээд байсан ч тодорхой шалтгаануудын улмаас ирж амжаагүй байна.   

Энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдсан Олон Улсын “Тогызкумалах”-ын тэмцээнд онооны дүнгээр БН Казахстан улсын баг тамирчид 1-р байр, Монгол улсын тамирчид 2-р байр, ОХУ-ын баг 3-р байранд тус тус шалгарлаа.

Дашрамд хэлэхэд, 1993 онд анх зохион байгуулагдаж, түр завсарлаад байсан олон улсын чанартай тус тэмцээнийг 2014 оноос дахин сэргээж, Монголын Тогызкумалахын Холбооны санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. 

Ө.Нурболат
Холбоотой мэдээ