Баруун-Уртынхан хориод мянган мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 11:08:06

Өнгөрсөн амралтын хоёр өдөр Баруун-Урт сумын хэмжээнд улиас, хайлаас, гүйлсийн суулгац 20,0  ширхэгийг  тарьжээ.    

Энэ удаад албан байгууллага, аж ахуйн нэгжүүд  өөрийн  эзэмшлийн газартаа төдийгүй  4,5 тойргийн зам дагуу нийтийн эзэмшлийн газарт болон  ургалт тааруухан газарт нөхөн тарилт, цэнэг усалгаа, хашаа хамгаалалтыг сайжруулах ажлыг хийсэн байна. Аймаг, орон нутгаас иргэдээ цэвэр, аюулгүй, эрүүл орчинд ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хөрш зэрэглдээ ӨМӨЗО-ны Шилийн гол аймгаас модны  суулгац авчирч үнэ төлбөргүйгээр олгосон байна.

Хавар 19200 ширхэг  мод, сөөгийг нийтийн эзэмшлийн газар, албан байгууллага, айл өрхүүд хашаандаа тарьж ургуулсан бөгөөд ургалтын байдал  нь 73,5 хувьтай байгаа ажээ.

Г.Сүхээ

Холбоотой мэдээ