Ази-Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны хуралдаан эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-31 13:37:13

ИСТАНБУЛ. /NHK/. Ази-Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ гишүүд үзэгчдийн эрэлт хэрэгцээг хэрхэн төрөлжүүлэх тухай хэлэлцэх ерөнхий ассамблейн хуралдаанаа  нээлээ.

Баасан гарагт Туркийн Истанбул хотод нээлтээ хийсэн хоёр өдөр үргэлжлэх уг хуралдаанд 60 гаруй орны 600 орчим төлөөлөгч оролцож байна.

Хурдацтай өөрчлөгдөж буй хэвлэл мэдээллийн орчныг дижитал эрин зуунтай нэгтгэн нийцүүлэх шинэ арга замуудыг олохын төлөө “ABU”-ны гишүүд ажиллаж байна гэж тус холбооны ерөнхийлөгч Чо Дэ Хен мэдэгдээд, илүү сайн үйлчилгээ үзэгчдэдээ үзүүлэхийн тулд зоримог сэтгэлээр ажиллахыг хуралдаанд оролцогчдод уриалсан байна.

“Үзэгчдэд үйлчлэх: Ази-Номхон далайг чадавхжуулах” сэдвээр энэ жилийн ерөнхий ассамблей хэлэлцэнэ.

Телевизийн үйл ажиллагаа улам бүр дижитал хэлбэрээр хадгалагдаж, харилцаа холбоонд уусаж байгаатай холбогдуулан сонгууль, гамшгийн тухай мэдээллээр дамжуулан нийгэмд хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар төлөөлөгчид хэлэлцэнэ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ