Хилчид сайн үйлсийн аянд нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 17:49:12

Сэлэнгэ аймаг дахь Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит Хилийн цэргийн 0101-р тусгай ангийн ахлагч нарын зөвлөлөөс хүүхдэд туслах сайн үйлсийн ажлыг зохион байгуулсан байна.

Хилчид Алтанбулаг сумын ЕББДС-ийн нэгдүгээр ангид элсэн орсон бяцхан хүүд хичээлийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл гардуулан өгчээ. Хүүгийн аав хэвтрийн өвчтэй, амьдрал хүнд нөхцөлд, амьжиргааны түвшин доогуур өрхийн гишүүд ажээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ