Аравдугаар сарын 30-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт НИТХ-ын ээлжит 30 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхарт эхэлнэ.
09.30 цагт Монголын санхүүгийн зах зээлийн 2030 он хүртэлх хугацааны шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг Банк Санхүүгийн Академид болно.
10.00 цагт Монгол Улсын ШУА, ОХУ-ын ШУА хоорондын 2014-2015 оны хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэх, цаашлаад 2016-2017 онд хамтран хэрэгжүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны төслүүдийн талаар санал солилцох хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 6 давхарт болно.
10.00 цагт Дорнод аймгийн Халх гол сумын иргэд болоод өмгөөлөгч Г.Батбаяр нар Чингисийн талбайд “Халх гол” чөлөөт бүсийн тухай УИХ-ын 75-р тогтоолыг цуцлахыг шаардаж, бүх нийтийн гарын үсгийг цуглуулах ажиллагааг зохион байгуулна.
10.00 цагт Тахарын ерөнхий газраас Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо уулзалт хэлэлцүүлгийг Тахарын ерөнхий газрын хурлын танхимд зохион байгуулна.
10.00 цагт НМХГ-ын хурлын зааланд Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон Асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт "Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн сөрөг нөлөөллөөс хүүхдийг хэрхэн хамгаалах вэ" сэдэвт хэлэлцүүлэг Багшийн хөгжлийн ордонд болно.
11.00 цагт МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас орон даяар зохион байгуулсан "Хүний төлөө-Зөв тус" аяны хаалтын ажиллагаа Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх буудлын төслийн талбайд болно.
11.00 цагт Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн Өнөр бүл төвийн 02-18 насны нийт 68 хүүхэд, 32 багш, ажилтнууд оролцсон “Өнөр бүл-бидний өргөө" урлагийн нэгдсэн тайлан тоглолт РЦНК /Оросын шинжлэх ухаан соёл төв/-д болно.
11.30 цагт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Азхур номын их дэлгүүрт 20-р зууны шилдэг романууд цуврал номын нээлт болно.
12.00 цагт Монгол, Хятадын Анхдугаар ЭКСПО, соёлын солилцооны долоо хоногийн хүрээн дэх өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээнээс алтан медаль хүртсэн “ДМЮ”, хүрэл медаль хүртсэн “Дэрэн” клубын тамирчид Спортын төв ордны 4 давхарт мэдээлэл хийнэ.
12.00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн Яармаг Нисэх дэх ажлын албанаас Хан-Уул дүүргийн 30 гаруй төрийн болон хувийн хэвшлийн болон их дээд сургууль, төрийн байгууллагуудын дунд зохион байгуулдаг спортын бүх төрөлтийн тэмцээний нээлтийн ажиллагаа Хан-Уул дүүргийн 118-р сургуулийн зааланд болно.
12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д VTV HD телевиз “Бид Монголдоо хайртай” төслийн хүрээнд нэгэн томоохон шоу төслийг хэргэжүүлэх гэж байгаа талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт "Үндэсний Өгөх Өдөр"-ийн хүрээнд Тархины сааны холбоо, Сэргээн Засах Эмчилгээний “Таны инээмсэглэл төв”-тэй хамтран зохион байгуулах саажилттай хүүхдүүдийн уран бүтээлийн "Энэ бол би" үзэсгэлэнгийн албан ёсны нээлт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
16.00 цагт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан тухай Чингис хаан Олон улсын нисэх буудалд мэдээлэл хийнэ.
16.00 цагт Дэлхийн банкнаас зохион байгуулж буй “Боловсролын эдийн засаг ба үр өгөөж” сэдэвт хэлэлцүүлэг БСШУЯ-ны 401 тоот танхимд болно.
16.00 цагт МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 55 жилийн ойн арга хэмжээ МҮХАҮТ-д болно.
Төрийн ордонд
09.00 цагт “А” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана
09.00 цагт “Б” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
09.00 цагт “В” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
14.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.