Автотээврийн үндэсний төв хэмжил зүйн лабораторитой болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Автотээврийн үндэсний төв дэргэдээ Хэмжил зүйн лаборатори байгууллаа.
Автотээврийн салбарын хэмжил зүйн ажил, үйлчилгээнд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нэгдмэл байдлыг улсын хэмжээнд хангуулах зорилгоор дээрх лабораторийг байгуулжээ.
Хэмжил зүйн лабораторид “MNS ISO/IEC 17025:2007 Сорилт болон шалгалт тохируулгын лабораторид тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлага хангасан гэж үзэж итгэмжилэн, гэрчилгээг олгоод байна. Түүнчлэн тус лаборатори орчин үеийн техник технологийг мэргэшсэн боловсон хүчний ур чадвартай хослуулан нотлогдсон аргачлалын дагуу хэмжил зүйн ажлыг олон улсын түвшинд гүйцэтгэж Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулахаас гадна Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хэмжил зүйн лаборатори болох алсын хараатай ажиллана хэмээн албаныхан хэллээ.
Ж.Батсайхан