Нэг боодол өвс 7000 төгрөгт хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 17:28:05

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын худалдааны захад өмнөх жилүүдэд нэг боодол өвс 5000 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 7000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Энэ нь өнгөрсөн зун оройтож зун болсон, газрын гарц муу байсантай холбоотойгоор малчид иргэд хадлан тэжээлийн хомсдолтой байгаатай холбоотой гэж үзэж байна. Тус аймгийн хэмжээнд хамгийн их өвс авч төлөвлөгөөгөө давуулан илүүг нь зах зээлд борлуулдаг Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумын хувьд зөвхөн өөрсдийн хэрэгцээний өвсөө авчээ. Цаг хүндэрсэн үед нөөцөд бэлэн байлгах өвсийг 50 сая төгрөгөөр худалдан авахаа  аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар зарласан боловч өвс ховор дулаан цагт өмнөх жилээс үнэтэй худалдаалагдаж байгаа гэнэ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ