Төмөр замынхан архидаж ажлын байрандаа осолджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-28 12:45:10

Төмөр замын орон нутгийн өртөө болон албаныхан архидан согтуурч ажлын байр, хориотой бүсдээ осол аваарт өртөх  нь ихэсчээ. Өнгөрсөн сарын эхээр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Өртөөний дарга М гэгч согтуудаа галт тэргэнд дайруулан нас барсныг УБТЗ-ынхан нуусан байв.

Тиймээс иймэрхүү асуудлыг цэгцлэхээр Зам тээврийн сайд М.Зоригт УБТЗ-д шалгалт хийж, арга хэмжээ авахыг ЦЕГ-ын харьяа Төмөр зам дахь цагдаагийн хэлтэст үүрэг өгчээ. Дээрх хэргийг шалган машинистыг гэм буруугүй, харин ажлын хориотой бүст согтуу явсан хохирогчийг буруутгасан байна. Уг хэргийг прокурор хянаж байгаа аж. Мөн өнгөрсөн ням гарагт Номт өртөөний дарга согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад амиа алдсан хэрэг ч гарчээ.

Ж.Батсайхан 

 

Холбоотой мэдээ