Гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдлийн үнэлгээ гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 12:13:15

Орхон аймагт энэ оны эхний 10 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл болон орон байранд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн жилийн мөн үеэс 74 хувиар өсчээ.

Иймд Цагдаа, Эрүүл мэндийн газар, Дэлхийн Зөн Олон улсын байгууллага, Жаргалант, Баян-Өндөр сумын Тамгын газар хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдлийн үнэлгээ хийж эхэлжээ. Юуны өмнө гэртээ байнга агсан тавьж архидан согтуурдаг 167 иргэний ар гэрийхэнтэй уулзаж эрсдлийн үнэлгээ тогтоох ажлаа эхэлсэн байна. Цаашид нэг багаас 200-300 өрх сонгон авч судалгаагаа үргэлжүүлэх гэнэ. Ийнхүү аймгийн хэмжээнд нэгдсэн нэг судалгаатай болсноор гэр бүлийн хүчирхийллийг багасгах боломжтой гэж хуулийн байгууллагынхан үзжээ. Судалгаа 12 дугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ. Судалгааны ажилд орон нутгаас 7 сая төгрөг зарцуулж байна. Аймгийн Цагдаагийн газар цаашид “Ухаарахуй” сэтгэл зүйн сургалт явуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ