Завханы ЗДТГ-аас 23 сумын төрийн байгууллагуудын ажилтай танилцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ЗДТГ-аас хоёр ажлын хэсэг гарч 23 сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийлээ.
Ажлын хэсэг 23 сумын нийт төсөвт байгууллагад газар дээр нь хяналт шинжилгээ үнэлгээ хийж, нийт төрийн албан хаагчидад зөвлөн туслах, төрийн албан хаагчийн ёс зүй, Архив албан хэрэг хөтлөлт, Эрүүл мэндийн салбарт анхаарах асуудлаар сургалт явуулжээ.
Энэ үеэр иргэдээс сумын үйл ажиллагааны талаар санал асуулга авч газар дээр нь зөвлөмж өгчээ. Ажлын хэсэг 23 сумын тайланг нэгтгэн, сумд болон холбогдох агентлагт албан тоот зөвлөмжийг тус бүр хүргүүлэхээр ажиллаж байна.
Дашрамд Завханы Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэс, Дэлхийн манлайлал төвтэй хамтран "LEADER STUDENT" төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд 13 суманд Нутгийн хөгжилд миний оролцоо эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж сум орон нутгийнхаа талаар юу бодож байгаа талаарх ахлах ангийн сурагчдын үзэл бодлыг сонсчээ. Эссэ бичлэгийн дүн хараахан гараагүй байна.

Б.Мягмарсүрэн