Л.Аюурзана багшийн нэрэмжит тэмцээний шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-27 10:02:16

Монголын сагсан бөмбөгийн зүтгэлтэн, дасгалжуулагч Л.Аюурзана агсаны нэрэмжит насанд хүрэгчид болоод ахмадын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Багануур дүүрэгт амжилттай болж шилдгүүдээ тодруулжээ.

Тус тэмцээн Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны MNBA CARES- төслийн үйл хүрээнд зохион байгуулсан юм. Сагсанбөмбөгийн дасгалжуулагч Л.Аюурзана агсаны гэргий Монгол Улсын анхны эмэгтэй гавьяат тамирчин, тэшүүрчин Ц.Лхамжав багшид байшин барих төслийн сүүлийн хэсэг энэхүү тэмцээний үеэр амжилттай болж хэрэгжлээ.

Тус тэмцээний шилдгүүдийг танилцуулахад, эрэгтэй ахмадын ангилалд “Таван шар” баг, “Монторх”, “SBL Хасын Хүлэгүүд” баг, эмэгтэйд нь “Гурван тамир”, “Smile”, “Мастерууд” баг тус тус эхний байруудад шалгарсан бол эрэгтэй насанд хүрэгчдийн ангилалд ШУТИС-ийн “Mongolians”, Хэнтий Эбэг, Багануурын Залуучуудын холбоо, харин эмэгтэйд МУИС-ийн “Ёлууд”, “SBL Хасын Хүлэгүүд”, Багануурын Цахилгаан дамжуулах шугам сүлжээний баг тус тус тодорсон байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ