Цэцэрлэг хотоос 54 машин хог зайлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-02 11:36:08
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас бүх нийтийн хог цэвэрлэгээг явууллаа. Бүх нийтийн хог цэвэрлэгээ жил бүр явагддаг бөгөөд Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн 68, хувийн хэвшлийн 64 гээд нийт 132 байгууллага, аж ахуй нэгж хогны цэвэрлэгээнд гарчээ.

Байгууллага бүр цэвэрлэх оногдсон газартай бөгөөд дутуу орхисон зарим байгууллагууд энэ долоо хоногт багтаан цэвэрлэхээр болсон байна. Нийтийн цэвэрлэгээнд байгууллага, аж ахуй нэгжүүд маш идэвхтэй оролцож, Цэцэрлэг хотоос 275 м3 буюу 54 машин хогийг зайлуулсан байна.

Эрдэнэбулган сумын ХТТНААҮГ-аас байгууллага аж ахуй нэгж, ард иргэдэд хогоо зориулалтын тагтай саванд ангилж хаяж байхыг зөвлөж явлаа. Ирэх амралтын өдрүүдэд айл өрхүүдийг гудамжныхаа хойд урд хэсгийн хогийг цэвэрлүүлэх ажилд оролцуулах юм байна.   

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ