Бэлтгэл офицерын мэргэжил эзэмшүүлэх сургалт боллоо

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2017-04-06 19:01:32

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб Зэвсэгт хүчний 232 дугаар ангитай хамтран бэлтгэл офицерын мэргэжил эзэмшүүлэх сургалтыг 14 хоногийн хугацаатай зохион байгууллаа.

Сургалтад хугацаат цэргийн алба хаасан, дээд боловсролтой болон Үндэсний батлан хамгаалах их сургуулийг энгийн мэргэжлээр төгссөн цэргийн үүрэгтнүүдийг хамруулсан байна.
Зэвсэгт хүчний 232 дугаар ангид явагдсан тус сургалт танхимын, зэвсэг техник зэрэг олон төрлөөр явагдаж өндөрлөжээ.

"Сургалтанд амжилттай оролцсон цэргийн үүрэгтнүүдэд бэлтгэл офицерын цол олгох саналыг Батлан хамгаалах яаманд хүргүүлээд байна" хэмээн тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дэд хурандаа Т.Баяраа ярьлаа.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ