“Анзак” өдрөөр Туркт террорист халдлага болж магадгүйг анхаарууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-04-06 17:33:12

КАНБЕРРА. /BBC/. Австралийн засгийн газар энэ сард Турк улсад “Анзак” өдрийг тэмдэглэх үеэр террористууд халдлага үйлдэж магадгүй гэж анхааруулсан байна.

Дэлхийн I дайны үеэр  амь үрэгдсэн хүн бүрийн дурсгалыг хүндэтгэдэг “Анзак” өдрийг Австрали болон Шинэ Зеландын ард түмэн жил бүрийн 4 дүгээр сарын 25-нд тэмдэглэдэг билээ.

Австралийн ахмад дайчдын хэрэг эрхэлсэн сайд Дан Теган хэлэхдээ, Туркийн Галлиполийн /Дарданелийн хоолой/ хойгт халдлага үйлдэнэ гэж заналхийлсэн тухай мэдээллийг хүлээн авснаа дурджээ. Тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч жуулчид болон тус нутгийг зорьж буй хүмүүстэй анхаарал болгоомжтой байхыг сануулсан байна.

Австралийн Гадаад хэрэг, худалдааны Департамент аюулгүй байдлын зөвлөгөө хүргүүлсэн боловч онцгой анхааруулга өгөх хэмжээнд хүрээгүй байна.

Австралийн цагдаагийн ерөнхий газрын дэд коммиссар Майкл Фелан хэлэхдээ “Бид Турк улс Галлиполийн хойг болон бусад баяр тэмдэглэх бусад газарт аюулгүй байдлыг хангана гэдэгт итгэлтэй байгаа” гэж мэдэгджээ.

2015 онд “Анзак” өдрийн 100 жилийн ойгоор 15 мянга орчим австраличууд Галлиполийн хойг руу аялсан байна.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ