Дөрөвдүгээр сарын 05-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-04-05 08:58:05

09.00 цагт “Хот орчмын түгээмэл тархацтай уул уурхайн нөхөн сэргээлтийн шинэ аргачлал” семинар Азийн сангийн байр /ORIENT PLAZA/-нд болно.

09.00 цагт ШУТИС-д “Боловсролын хөгжлийн чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас 99049347

09.00 цагт Улсын Ерөнхий прокурор газарт ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокуроруудын зөвлөгөөн болно. 

09.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвд Өрхийн эмч нарт Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулна. 

09.00 цагт Монгол анагаах ухааны олон улсын их сургуулийн “Эрдмийн чуулган 59” АШУҮИС-ийн Оюутны соёлын төвд болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын хаврын чуулганы нээлт болно.

10.00 цагт "Централь" цамхагийн 17 давхарын Монет ресторанд "Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах нь" сэдэвт өдөрлөг болно.

10.00 цагт  БОАЖЯ-нд “Монгол Солонгосын ногоон хэрэм” төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байгуулсан 205 га ойн зурвас, загжуулсан 110 га талбайг Монгол улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх ёслол болно.

10.00 цагт Уул уурхайн “Mongolian Mining” олон улсын үзэсгэлэнгийн нээлт “Буянт Ухаа” спорт цогцолборт болно.

10.00 цагт МҮХАҮТ-ын удирдлагууд өөрийн байрандаа төсвийн тодотголын талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт СУИС-ийн 2-р байранд тус сургуулийн "Эрдмийн чуулган" болно.

11.00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын авто зогсоолуудын нөхцөл байдалтай танилцана. Утас: 88080750

11.00 цагт "Говь" комплексийн хурлын танхимд "Байгалийн гаралтай хүнсний аж ахуй үйлдвэрийн цогцолбор"-ыг олон нийтэд танилцуулна. Утас: 86565055

11.00 цагт МУИС-ийн төв байранд “Монгол Улсын түүх” номын нээлт болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран “Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг” хүүхдийн гар зураг, шүлэг, зохион бичлэгийн улсын уралдааны талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Д.Сүхбаатарын талбайд ерөнхий боловсролын сургуулиудын 3333 хүүхэд Д.Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол" шүлгийг уншина.

11.30 цагт Төрийн ордонд Шадар сайд У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Роберт Глассер нар мэдээлэл хийнэ.

12.00 цагт ХЗДХЯ-нд Улаанбаатар хотод гарч байгаа гэмт хэргийн нөхцөл байдал цаашид авах арга хэмжээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ард түмний онц түр зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт "Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал" Туушин зочид буудалд болно.

15.30 цагт МУИС-ийн 2 дугаар байранд "Монгол, Хятадын номын сан"-гийн нээлт болно.

Холбоотой мэдээ