“Талын бүргэд”-үүд шилдэг гуравт шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-13 16:51:08

Ази тивийн хошой аварга, Монголын боксын спортын ууган гавьяат тамирчин Хайдавын Алтанхуягийн нэрэмжит Боксын улсын аварга шалгаруулах тэмцээнд Дорнод аймгийн “Талын бүргэд” клубын тамирчид амжилттай оролцож, шилдэг гуравт шалгарав.

Тэд нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медалийн болзол хангаснаас тус клубын тамирчин Л.Ангараг 60 кг-ийн жинд алтан медаль хүртжээ.

Тэмцээн энэ сарын 7-12-ны өдрүүдэд нийслэл хотноо болж, хот хөдөөгийн 38 байгууллагын 247 тамирчин эрэгтэй 8, эмэгтэй 6 жинд өрсөлдсөн байна. Харин багийн дүнгээр Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” клубын баг тамирчид тэргүүлжээ. Энэ удаагийн улсын аваргаар тодорсон тамирчид 2017 онд зохиогдох олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцоно.  

Б.Туяа

Холбоотой мэдээ