Хүйтний эрч сулартал Эрчим хүчний байгууллагууд өндөр ачаалалтай ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-30 12:40:51

Дархан-Уул аймгийн төв Дархан хотын Эрчим хүч, ус хангамжийн байгууллагуудын удирдлагуудын 14 хоног тутамд болдог шуурхай хурал болов.

Тус шуурхай хуралд “Дархан Дулааны цахилгаан станц”, “Дархан Дулааны сүлжээ” зэрэг ТӨХК, Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК, “Дархан-Ус суваг” ХК зэрэг байгууллагуудын ерөнхий инженерүүд тус бүрдээ өнгөрсөн 14 хоногт хэрхэн ажилласан талаар тус бүрдээ мэдээлэл хийлээ. Дархан Дулааны цахилгаан станц нь дөрвөн зуух таван турбогенераторын ажлын горимтой хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа бол цахилгааны ачаалал нь 44 мвт, нүүрсний нөөц 27 мянган тн. Дархан хотын цахилгааны хэрэглээ цагт 15-17 мвт, дулааны шугамын халаалтын температур нь 114-125 хэмийн горимтой цагт 2700 тн усны зарцуулалттай байгаа талаар ерөнхий инженер н.Хашчулуун мэдээлэв.

Мөн шинээр ашиглалтад орсон “Нарны цахилгаан станц” нь 8,2 мвт цахилгаан эрчим хүч гаргаж одоогийн байдлаар 820.000 квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ. Хурлын үеэр аймгийн Захирагчийн Албанаас хуралд оролцогч эрчим хүчний байгууллагуудад хотын иргэдийн дулаан, цахилгааны хангамж, цэвэр ус ариутгах татуургын бэлэн байдлыг сайтар хангаж хүйтний эрч сулартал хариуцлагатай жижүүрүүдээ чанаржуулах ажиллахыг үүрэг болголоо.

                                                                                                                                   Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ