Улаанбаатарт 7-9 хэм дулаан

Монголын мэдээ | Нийгэм
ariunzaya@montsame.mn
2015-10-18 09:34:50

Баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно.

Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр.  7-9 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ