“Алтан намар” наадам 34 дэх жилдээ эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-16 17:18:21

“Алтан намар 2015 ” хөгжмийн наадмыг энэ сарын 21-25-нд зохион байгуулах болсон талаар Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос өнөөдөр мэдээллээ.

Энэ жил 34 дэх удаагаа зохион байгуулж буй тус наадмын нээлт энэ сарын  21-нд УДБЭТ-ын концертын танхимд болно.

Энэ удаагийн наадамд 21 хөгжмийн зохиолчийн  30 гаруй бүтээлийг тоглох юм. Наадамд  ХБК-ийн оюутнууд симфони найрал хөгжимд зориулсан төгөлдөр хуурын гоцлол бүтээлүүдийг тоглохоос гадна Улсын филармонийн симфони найрал, үлээвэр найрал хөгжмийн цөөхүүл зэрэг мэргэжлийн хөгжмийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээр оролцохоор болжээ.

Тус наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.

 10 сарын 21-ний 18.00 цагт “УДБЭТ”-ын концертын танхимд Хөгжмийн наадмын нээлт, найрал хөгжмийн бүтээлүүдийг тоглоно.

 10 сарын 23-ны 15.00 цагт ХБК-ийн концертын “Б” танхимд Гоцлол болон цөөхүүл хөгжмийн бүтээлүүдийгтоглоно.

 10 сарын 25-нд “Улсын Филорманийн Фоейд” хүндэтгэлийн тоглолт болно.

 10 сарын 25-нд  УДБЭТ-т “Улсын Филорманийн Фоейд” Хөгжим судлаачдын судлал, шүүмжүүдийн ажлаар үзэсгэлэн гаргана.

 11 сарын 03-ны 18.00 цагт ХБК-ийн “А” зааланд нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болно.

 11 сарын 09-14-ний хооронд нэрт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн хөгжмийн долоо хоног, Эрдэм шинжилгээний бага хурал, дан хөгжмийн болон дууны концерт болно.  

 

Холбоотой мэдээ