Сүмд хүүхдээ хөхүүлэхийг Ромын Пап зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nyamtulga@montsame.mn
2017-01-09 11:48:58

РОМ. /sg.news.yahoo/. Ромын Пап Францис өнгөрсөн ням гарагт “Sistine Chapel”-д болсон арга хэмжээнд оролцсон эмэгтэйчүүдэд хандан хэлэхдээ "та бүхэн санаа зоволтгүйгээр сүм дотор хүүхдээ хөхүүлж болно" гэсэн байна.

Арга хэмжээ эхлээд удаагүй байх үед нэгэн хүүхэд өлсөөд уйлж эхэлжээ. Харин Ромын Пап уйлж буй хүүхдийн эхэд хандан "онгон Мэри Есүсийг хооллож байсны нэгэн адил эхчүүд та бүхэн санаа зоволтгүйгээр хүүхдээ хөхүүл" гэсэн байна.

Харин Аргентины Пап лам ням гарагт 15 хүү, 13 охинд адис хүртээхдээ хүүхдийг олон нийтийн газарт хөхөөр нь хооллохыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Хүүхдийг хөхөөр хооллох нь хүүхдэд хэрэгтэй шим тэжээлийг өгч, дархлааг нь сайжруулдаг эхийнх нь хувьд халуун дулаан уур амьсгал бий болгож, хүүхэд төрүүлснийхээ дараа жингээ багасгахад нь тустай юм.

Дэлхийн олон улс оронд эхчүүд олон нийтийн газарт хүүхдээ хөхүүлэхэд таагүй ханддаг.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ