Шатахууны онхолдсон машиныг аюулгүй болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-15 17:04:04

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Айдасын давааны зам дээр   “Интер транс” ХХК-ийн эзэмшлийн  шатахуун ачсан автоцистерн онхолдсон осол гарчээ.

Ослын дуудлагаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 6 албан хаагч шуурхай ажиллаж, түлш асгарсан хөрсөн дээр шороо асгаж, автоцистернийг татаж босгон, дэлбэрэх болон бусад аюултай байдлыг  арилгасан байна. Ослын улмаас хүний амь нас хохироогүй гэж УБХЦГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвөөс мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ