Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний 9 сард 9,725 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Импортын барааны бүтцэд нефтийн бүтээгдэхүүн тэргүүлж, нийт импортын 22.6 хувийг эзэлж байна. Нефтийн бүтээгдэхүүний импорт 2,196.9 сая, суудлын авто машин 804.6 сая, ачааны авто машин 367.2 сая ам.доллар байв.
Дээрх хугацаанд 684.9 мян.тн авто бензин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.6 хувиар, 1,463.5 мян.тн дизель түлш импортолсон нь мөн үеийнхээс 7.5 хувиар өсжээ.
Улаан буудай, хүнсний ногоо, жимс, самар, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний импорт ч өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгдлээ. Тухайлбал улаан буудай 138 мянган тонн буюу 11 дахин, хүнсний ногоо 114.9 мянган тонн буюу 9.1, элсэн чихэр 51.8 мянган тонн буюу 15.5, жимс, самар 64 мянган тонн буюу 35.5, тахиа, гахайн мах, өөх 40.5 мянган тонн буюу 25.2 хувиар өссөн байна.


