Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын хот төлөвлөгч, инженерүүдийн хамтарсан “Хот төлөвлөлтийн III форум”-ыг зохион байгуулж байна.
Энэ үеэр Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудлыг уламжлалт аргаар бус, шинжлэх ухаан, технологид суурилсан, оновчтой, хэрэгжихүйц шийдлээр шийдэх шаардлагатай тул ухаалаг хотыг хөгжүүлэх бодлого, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлон, туршлага солилцож байгаа юм. Хэлэлцүүлэг, санал, зөвлөмжүүд нь манай улсын хот байгуулалт, ухаалаг хотын хөгжлийн бодлогыг шинэ шатанд гаргаж, бодит төсөл, шийдэл, үр дүнд хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулахыг ХББОСЯ мэдээлэв.
“Ухаалаг хот, их өгөгдөлд суурилсан хот ба цахим засаглал” сэдвийн дагуу хоёр өдөр үргэлжлэх форумд ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, Монгол Улс, БНСУ-ын хот төлөвлөгч, залуу инженерүүдийн төлөөлөл оролцож байна.
БНСУ-аас ирсэн багш нар “Хот төлөвлөлтөө ухаалаг байдлаар хэрхэн хийх вэ” сэдвийн хүрээнд өөрсдийн туршлагаа хуваалцаж, илтгэлээ хэлэлцүүлж байна.