Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр болон шуудан холбооны өдөр тохиож байна.
09:00 цагт: Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн II Бага хурал МУБИС-ийн 12 дугаар байранд болно.
09:00 цагт: “Чингис хаанаас өмнөх Монголын тал нутаг дахь шашин, шүтлэг” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт: Урлаг судлаач, Урлагийн түүхч, багш О.Сосорын “Дэлхийн урлагийн түүх: Сэргэн мандалт ба Барокко” сэдвээр олон нийтэд зориулсан лекц “Чингис хаан” үндэсний музейд болно.
11:00 цагт: "Үндэсний бөхийн хөгжил ба эрх зүйн шинэчлэл хэлэлцүүлэг" Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
11:00 цагт: “Залуус тогтдоггүй юу, байгууллага тогтоож чаддаггүй юу?” сэдвийн хүрээнд “HR Day 2026” үйл ажиллагааны хэвлэлийн хурал Үндэсний мэдээллийн төвд болно.
11:30 цагт: “Айчи-Нагоя-2026” Азийн зуны спортын паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол ССАЖЗЯ-ны хурлын танхимд болно.
13:00 цагт: “Хийморь” төслийн таван жилийн ойд зориулан Монгол Улс, ӨМӨЗО-ы үндэсний бөхчүүдийн багийн халз барилдаан маргааш зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал Монгол бөхийн өргөөнд болно.
13:00 цагт: Дуучин Г.Мөнхбаяр анх удаа зохион байгуулах “Eurovision Song Contest Asia” уралдаанд Монгол Улсаас оролцохоор болсон талаар хэвлэлийн хурал “Зайсан хилл эвент холл"-д болно.
15:00 цагт: Монгол-Германы боловсролын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүндэтгэлийн хурлын нээлт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.
18:00 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт “М банк арена”-д эхэлнэ.
-Богд хааны ордон музейгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Хаан ордны намар 2026” музейн нээлттэй өдрүүд эхэлнэ.
-Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй Дартсын Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан тоглолтоор үргэлжилнэ.
-“Ургамлын ертөнц” цэцэг ургамлын үзэсгэлэн ХААИС-ийн төв байранд болно.
-Иргэд, байгууллагуудыг тарьц, суулгацаар хангах үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл болно.
-Үндэсний мод тарих өдрүүд энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Завхан: 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
-“Алтан намар-2026” үзэсгэлэн худалдаа, бизнес эрхлэгчдийн спортын өдөрлөг болно.
Үзэсгэлэн:
-“Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн “Б Контемпорари” арт галерейд энэ сарын 11-нийг хүртэл гарна.
-“Дүрслэх урлагийн музейн-60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 12-ныг хүртэл гарна.
-Уран барималч Н.Цогмагнай агсны “Цог хийморийн шүтээн” хүндэтгэлийн үзэсгэлэн “Монгол” арт галерейд энэ сарын 13-ныг хүртэл гарна.
-Зураач, уран бүтээлч Г.Гүндарийн “Огторгуйд бүжигч охин тэнгэрүүд” анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.
-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.
-Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
-“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.