Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүү мужид гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгаа оношлогдож, тухайн иргэн нас барсан талаарх мэдээг ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, иргэдийн сайн сайхны төлөөх хяналтын холбооны албанаас гаргасан.
Иймд ОХУ-ын тус бүс нутагтай ойролцоох хот, тосгон, нэн ялангуяа Эрхүү мужид зорчиж буй, зорчихоор төлөвлөж буй болон оршин сууж иргэд мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг дагаж, халдвар хамгааллын дэглэм сахихыг зөвлөж байна. Иргэдэд консулын зөвлөгөө, мэдээлэл шаардлагатай тохиолдолд,
-Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам:
+7 495 690 67 92,
moscow@mfa.gov.mn
-ЭСЯ-ны Консулын хэлтэс:
+7 499 241 15 48
mongolconsul@gmail.com
-Кызыл хотод суугаа Ерөнхий консулын газар:
https://www.facebook.com/profile.php?id=61583861166663
+7 3942220430
Kyzyl@mfa.gov.mn
-Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар:
https://www.facebook.com/profile.php?id=61580750684727
+7(395) 2342145
irkutsk@mfa.gov.mn
-Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар:
https://www.facebook.com/profile.php?id=100063790487859
+7 (3012) 22-04-99
ulan-ude@mfa.gov.mn зэрэг шуурхай утас болон цахим шуудангаар холбогдох боломжтой гэж ГХЯ-ны Консулын хэлтсээс мэдээллээ.