Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. "Хөвсгөл дулааны станц" ТӨХК-ийн их засвар болон бусад хойшлуулшгүй ажилд шаардлагатай гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ.
Тус аймагт өвөлжилт хүндрэх, "Хөвсгөл дулааны станц" ТӨХК санхүүгийн хүндрэлээс шалтгаалан засвар, шинэчлэлийг хугацаанд нь хийж чадахгүй болох, өвлийн их ачааллын үед шугам, сүлжээ, тоног төхөөрөмж доголдох эрсдэл үүсэхээр байгаа тул эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд энэхүү санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.
Уг станц нь 55 МВт-ын суурилагдсан хүчин чадлаар 4000 орчим хэрэглэгчийг дулаанаар хангаж байна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.