Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өргөн мэдүүлэхээр тогтлоо.
2007 онд баталсан тус хуульд өмнө нь долоон удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч, бараа, материалыг бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх, шинэчлэх, санхүүжүүлэхтэй холбоотой зарчмын суурь өөрчлөлт хийгээгүй өнөөг хүрчээ.
Энэ хуулийг зөвхөн ерөнхий чиг үүрэг тодорхойлсон бус, төлөвлөлт, хадгалалт, сэлгэлт, санхүүжилт гэсэн бүх шатанд үйл явц, стандарт, хариуцлагыг нарийвчлан зохицуулсан, шинжлэх ухааны тооцоололд суурилсан, гамшгийн үед шуурхай ажиллах чадвартай “Процессын хууль” болгон шинэчлэх нэмэлт, өөрчлөлтийг хийлээ гэдгийг Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр онцлов.