Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаан буудай нөөцлөхөөс энэ сарын 5-ны байдлаар 52.6 мянган тонныг бүрдүүлээд байгааг ХХААХҮЯ мэдээллээ.
Улсын хэмжээнд одоогоор 338.5 мянган тонн үр тариа, 134.3 мянган тонн төмс, 138.4 мянган тонн хүнсний ногоо, 124.1 мянган тонн малын тэжээл, 14.6 мянган тонн тосны ургамал хурааж аваад байна. Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаан буудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар төлөвлөжээ.
Энэ онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаан буудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийт 580.4 мянган га талбайг тариалсан юм.
