Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Галт сумын ерөнхий боловсролын сургуулийн 640 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн шинэ байр ашиглалтад орж, нээлтээ хийв.
Улсын төсвийн 15.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн энэхүү бүтээн байгуулалт нь сургалтын орчны чанар, хүртээмжийг сайжруулж, хүүхэд бүр аюулгүй, эрүүл, тав тухтай орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлжээ.
Боловсролын яамны мэдээлснээр, Галт сумын сургуулийг цаашид бүсийн төрөлжсөн ахлах сургуулийн хэв загвараар хөгжүүлэх боломж бүрдэж байгаа нь орон нутгийн боловсролын чанар, хүртээмжийг шинэ шатанд гаргах чухал алхам болж байна.
Шинэ сургууль нь Галт нутгийн хүүхэд, залуусын сурч хөгжих боломжийг өргөжүүлж, ирээдүйн мэдлэг чадвартай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх боловсролын орчныг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.



