Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Байгаль, ахуй, амьдралын өнгө төрхийг уран бүтээлчдийн өөр өөрийн харах өнцгөөр буулгасан “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн ес дэх жилдээ “Б Контемпорари” арт галерейд нээжээ.
Энэ сарын 2-нд нээлтээ хийсэн тус үзэсгэлэнд Монголын дүрслэх урлагийн үе үеийн уран бүтээлчдийн судалбар бүтээлүүдийг нэг дор дэлгэн үзүүлж байна. 2018 оноос эхлэлтэй тус үзэсгэлэн уран бүтээлчдийн байгаль, ахуй, хүний амьдралын ажиглалт, мэдрэмжийг судалбар бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэж, ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчдийн уран бүтээлийн эрэл хайгуул, туршлага, ур чадварыг нэгтгэсэн уламжлалт талбар болон хөгжиж байна.
Энэ жилийн үзэсгэлэнд нийт 78 уран бүтээлчийн 123 бүтээл ирснээс 84 бүтээлийг сонгон шалгаруулж, үзэгчдийн хүртээл болгож байна.
Бүтээлүүдэд Монгол орны байгаль, намрын өнгө төрх, хүний дүр, мал ахуй, өдөр тутмын амьдралын агшин зэрэг сэдвийг уран бүтээлчид өөр өөрийн арга барил, өнгөний шийдэл, харах өнцгөөр илэрхийлжээ.
Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээр:
Бүтээлүүд шалгарсан бол Т.Баатарцогтын “Судалбар” бүтээл тусгай байр эзэлж, урлан жаазны эрхээр шагнууллаа.
Энэхүү үзэсгэлэн Монгол орны байгаль, ахуй, амьдралын онцлогийг уран бүтээлчийн шууд ажиглалт, мэдрэмж, дүрслэлийн арга барилаар илэрхийлсэн судалбар бүтээлүүдийг олон нийтэд хүргэдгээрээ онцлогтой. Мөн судалбар зураг нь уран бүтээлчийн ажиглах чадвар, мэргэжлийн ур чадвар, өнгөний мэдрэмж, тухайн агшныг шууд тэмдэглэх уран сайхны арга барилыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Монголын уран бүтээлчид эх орныхоо 21 аймаг, гадаадын улс орнуудаар аялж, байгалийн үзэсгэлэн, ахуй амьдралын онцлогийг судалбар бүтээлдээ мөнхлөн үлдээсээр иржээ.
Тус үзэсгэлэн энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.






