Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.
Хуралдаанаар Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны Х хуралдааны тухай, УИХ-ын гишүүн Г.Хосбаярын санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн санаачлан боловсруулсан Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, УИХ-ын гишүүн Ч.Анарын санаачлан боловсруулсан Кибер сөрөн тэсвэрлэх тухай хууль /Кибер аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн санаачлан боловсруулсан Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, “Бүсийн хөгжлийн бодлого, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан зарим боомтод газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг ялгавартай тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авах тухай, “Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо зохион байгуулах “Дэлхийн эртний өв, Афро-Евразийн орон зайн соёлын огтлолцол МЭӨ-800” сэдэвт үзэсгэлэнд оролцох түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Биокомбинат” ТӨХК-ийн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн их засварт хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, 2026 оны эхний хагас жилд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлт зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр байна.