Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Биате Дастелийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Биате Дастелд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр томилогдсонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.
Уулзалтын үеэр хүүхэд, залуучуудын соёлын боловсрол, оролцоо, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөө орон нутаг, нийслэлийн алсалсан дүүргийн хүүхдүүдийн авьяас, бүтээлч чадавхыг нээн хөгжүүлэх, тэдэнд тэгш боломж олгох чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Талууд уулзалтын төгсгөлд цаашид хүүхэд, залуучуудад чиглэсэн хамтын ажиллагааны шинэ чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх боломжтой төсөл, үйл ажиллагааг хамтран судалж, боловсруулахаар тохиролцсоныг ССАЖЗЯ мэдээлэв.