Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар нийт 88 удаагийн ачилтаар 1033 тонн АИ-92 шатахуун орон нутагт нийлүүлсэн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Үүнээс 188 тонн нь Евро-5 стандартын АИ-92 аж. Орон нутгийн шатахууны ачилтыг есөн аж ахуйн нэгж гүйцэтгэсэн байна. Үүнд:
-“Тэс Петролиум” 21 удаагийн ачилтаар 309.6 тонн,
-“Шунхлай” 23 удаагийн ачилтаар 177.1 тонн,
-“Монсуль” зургаан удаагийн ачилтаар 150 тонн,
-“Хэрс автосервис” есөн удаагийн ачилтаар 144.9 тонн,
-“Петровис” 14 удаагийн ачилтаар 118.9 тонн,
-“Сод Монгол” есөн удаагийн ачилтаар 72.4 тонн,
-“Газ Ойл нефть” гурван удаагийн ачилтаар 58 тонн,
-“Тод Петролиум” нэг удаагийн ачилтаар 25.2 тонн,
-“Ундрага Увс” хоёр удаагийн ачилтаар 8.3 тонн шатахуун орон нутагт нийлүүлэв.
Аймгуудаар авч үзвэл Дархан-Уулд 170, Өмнөговьд 102.1, Говь-Алтайд 84.7, Сэлэнгэд 79.9, Хөвсгөлд 73.6 тонн АИ-92 нийлүүлсэн нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Түүнчлэн Төв аймагт 67, Өвөрхангайд 63.7, Ховдод 57.8, Булганд 50.9, Орхонд 47.4, Баян-Өлгийд 34.7, Дундговьд 30.5, Хэнтийд 32.4, Дорнодод 27, Дорноговьд 26.1, Архангайд 18, Баянхонгорт 12.7, Увсад 8.3 тонн АИ-92 шатахуун нийлүүлжээ.