Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол орны баруун, төвийн аймгуудын нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй, Увс, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар хур тунадас орж, бусад нутгаар багавтар үүлтэй, дулаахан байна.
ЦУОШГ-ын мэдээлснээр салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10, Монгол-Алтайн уулархаг нутгаар 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-14, говийн бүс нутгаар 21-26, бусад нутгаар 16-21 градус дулаан байх юм.
Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, 18-20 градус дулаан байна.