Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Яан Браатуг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй нөлөө, соёлын салбарт гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар санал солилцов. Мөн цахим орчин, олон нийтийн сүлжээний хэрэглээ эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотой залуучуудын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл хүлээн авах, түгээх боломж, цахим орчинд тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.
Талууд хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн хүртээмжийг дэмжихийн зэрэгцээ залуучуудын хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, цахим орчны зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон талаар ССАЖЗЯ-наас мэдээлэв.
