Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Төр, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан урт хугацааны ногоон эх үүсвэрийг бий болгох Монголын ногоон санхүүгийн корпорацыг өнөөдөр албан ёсоор нээлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, “Байгалийн нөөцийг бид эдийн засгийн үр өгөөж болгон хувиргахдаа зөвхөн өнөөдрөө бодох биш, ирээдүй хойчоо дунд, урт хугацааны бодлогоор давхар бодож явах ёстой. Төр, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан Монголын ногоон санхүүгийн корпорацын албан ёсны нээлтийг COP17-гийн үеэр хийж байгаа нь Монгол Улс уур амьсгал, байгаль орчны зорилтоо бодит хөрөнгө оруулалт, хэрэгжихүйц төсөл болгон хувиргах эрмэлзлийн тод илэрхийлэл юм.
Энэхүү корпорац нь эрчим хүчний хэмнэлттэй, бага нүүрстөрөгчийн технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон бизнес, төсөлд урт хугацааны санхүүжилт олгох, дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг татах санхүүгийн чухал суваг болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Тус санхүүгийн корпорацыг Уур амьсгалын ногоон сан, ХАС банк, Зээлийн батлан даалтын сан, Хөгжлийн банк болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн оролцоотойгоор байгуулж байна. Корпорац нь банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан ногоон төсөлд зориулсан урт хугацааны санхүүжилтийг нийлүүлэх үндэсний санхүүгийн механизм юм. Ингэснээр дотоодын санхүүгийн байгууллагууд,
Нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон албаны бусад хүмүүс оролцлоо.



