Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Шорт трекийн Азийн цомын төлөөх 2026 оны аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дехрадун хотноо наймдугаар сарын 17-21-ний өдрүүдэд болж байна.
Тус тэмцээнд Монгол Улсаас өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд 11 тамирчин оролцоно.
Энэ удаагийн тэмцээнд Австрали, Вьетнам, БНХАУ, БНЭУ, Хонконг, Тайвань, Тайланд, Филиппин, Малайз, Монгол, Индонез, Өмнөд Солонгос, Узбекистан, Сингапур зэрэг 14 орны 272 тамирчин оролцохоор бүртгүүлжээ.
Тамирчдыг ОУХМ Г.Мөнх-Эрдэнэ, спортын дэд мастер А.Биндэрьяа нар дасгалжуулж байна.