Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн даргын газарт нийт 4,127 оролцогч Монгол Улсын Улаанбаатар хотноо зохион байгуулах COP17 бага хуралд оролцохоор албан ёсоор бүртгүүлээд байна.
Өнгөрсөн долоо хоногт бүртгэсэн оролцогчдын тоо 2,836 байсан бол долоо хоногийн хугацаанд 1,000 гаруйгаар өсжээ. Өмнө нь зарим дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга нарын мэдээлсэн 2.800 орчим оролцогчтой гэсэн тоо нь тухайн үеийн бүртгэлийн мэдээлэл байсныг Үндэсний хорооны Ажлын албанаас тодотгов.
Бага хурал эхлэх хугацаа ойртохын хэрээр оролцогчдын тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. Учир нь төлөөлөгчид бүртгэлээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн даргын газарт албан ёсоор хийдэг бөгөөд бүртгэлийн шинэчилсэн мэдээллийг тус байгууллагаас Монголын талд тогтмол ирүүлдэг байна.
Өнөөдрийн байдлаар бүртгэсэн 4.127 оролцогчийн бүрэлдэхүүн дараах байдалтай байна.
Мөн өндөр түвшний төлөөлөгчдийн бүртгэлд:
Түүнчлэн БНСУ, Бүгд Найрамдах Коста Рика Улс, Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан төрийн тэргүүнүүд COP17 бага хуралд оролцохоо албан ёсоор мэдэгджээ.
