Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга М.Ганхүлэг ОХУ-ын Төрийн Думын Биеийн тамир, спортын байнгын хорооны дарга Олег Васильевич Матыциныг Төрийн ордонд өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын парламент хоорондын
хамтын ажиллагааны хүрээнд биеийн тамир, спортын салбарын харилцааг өргөжүүлэх,
нийтийн биеийн тамир, хүүхэд, залуучуудын спортыг дэмжих, хууль эрх зүйн орчин,
спортын удирдлага, бодлогын чиглэлээр харилцан туршлага судлах асуудлаар санал
солилцов.
Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга М.Ганхүлэг Монгол Улс хүн амын эрүүл мэндийг дэмжих, хүүхэд, залуучуудын бие бялдрын хөгжлийг сайжруулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгой анхаарч байгааг тэмдэглээд, энэ чиглэлээр парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чухал болохыг онцлов.
ОХУ-ын Төрийн Думын Биеийн тамир, спортын байнгын хорооны дарга Олег Матыцин хоёр улсын парламентын болон спортын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, туршлага солилцох, хамтын ажиллагааг дэмжихэд Төрийн Дум ач холбогдол өгч ажиллана хэмээв. Уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, хоёр улсын спортын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.
Уулзалтад ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спортын газрын дарга Д.Жаргалсайхан, УИХ-ын Тамгын газрын болон хоёр талын холбогдох албаны төлөөлөгчид оролцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
Улс төр
2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна
Монгол мэдээ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна