Алеппогийн зүүн хэсгийн 70 хувийг чөлөөлөөд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-09 10:01:12

МОСКВА. /TASS/. Алеппо хотын зүүн хэсгийн 70 орчим хувийг Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадын засгийн газрын цэргүүд чөлөөлөөд байна гэж Оросын арми мэдэгдлээ.

Оросын армийн дэмжлэгтэйгээр Сирийн засгийн газрын цэргүүд хойд нутгийн Алеппо хотын зүүн хэсгийг чөлөөлөх давшилтаа эрчимжүүлж байна. Алеппогийн зүүн хэсэг нь босогчдын хяналтад байгаа билээ.

Албаны хүмүүсийн хэлснээр, Алеппогийн зүүн хэсгээс Асадын засгийн газрын хяналтанд байгаа бүсүүд рүү 1200 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Сөрөг хүчнийхний 60 гаруй хувь нь зэвсгээ хураалган, бууж өгсөн байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ