“Союз” сургуулийн сурагчдын баг дэд байр эзлэжээ

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 10:53:27

Монгол дахь Герман сургуулиудын дунд зохион байгуулсан Хөл бөмбөгийн анхдугаар тэмцээн Улаанбаатар хотод болж уг тэмцээнд Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Союз” сургуулийн сурагчдын баг дэд байр эзэлж цом, мөнгөн медаль, биеийн тамирын хичээлийн хэрэгслээр шагнуулжээ.

Энэ тухай тус “Союз” сургуулийн баг тамирчид Дархан-Уул аймагт ажилладаг төв, орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хуралд танилцуууллаа. Уг тэмцээнийг ХБНГУ-ын Монгол улс дахь Элчин Сайдын Яам, ХБНГУ-ын гадаад дахь Герман сургууль хариуцсан алба, “Гёте” институтын төлөөлөгчдийн газар хамтран зохион байгуулсан байна.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

 

 

Холбоотой мэдээ