Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Чойжин ламын сүм музейтэй хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Хамтын ажиллагааны санамж бичигт МОНЦАМЭ агентлагийн дарга Х.Энх-Орших, Чойжин ламын сүм музейн захирал Д.Мөнхчулуун нар 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурав.
Санамж бичигт тусгаснаар хоёр тал Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд тус музей дэх соёлын өв, үзмэр, дурсгалыг олон нийтэд ашиглаж сурталчилж таниулахад туслах хэрэгсэл болгон соёлын аялал жуулчлалыг дэмжих, салбар хоорондын уялдааг бэхжүүлэх юм.
