Самраас 600 гаруй сая төгрөг төсөвт төвлөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-06 14:41:32

Энэ намар самрын орлогоос Өвөрхангай аймгийн төсөвт 640 орчим сая төгрөг төвлөрсөн байна.

Хуш модны самар түүж бэлтгэх тухай БОАЖ-ын Сайдын 2016 оны А/24 дүгээр тушаал гарч, 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Бат-Өлзий, Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга сумдаас үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар самар түүж бэлтгэх зөвшөөрлийг иргэдэд олгосон.

Сум дундын Ой ангиас тогтоосон дүгнэлтийн дагуу үйлдвэрлэлийн зориулалтаар Бат-Өлзий сумаас 635432 кг, Хужирт сумаас 211200 кг самар түүж бэлтгэхээр дүгнэлт гаргаж, эрх бүхий 11 аж ахуйн нэгж дээрх сумдын Засаг даргатай гэрээ байгуулан ажиллажээ.

Аж ахуйн нэгжүүд нийт 760 тн самар бэлтгэн, орон нутгийн төсөвт дээрх мөнгийг төвлөрүүлсэн ч энэ нь өнгөрсөн оны орлогыг давсангүй. Учир нь иргэд 8 сараас эхлэн хулгайн аргаар самар түүж, зөвшөөрөгдсөн хугацаа эхлэхэд самар хэдийн дуусч байсантай холбоотой аж.

 Б.Батчимэг

Холбоотой мэдээ