Эш Картер: Японы хийж буй төлбөрт сэтгэл хангалуун байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-12-06 14:17:43

ТОКИО. /NHK/. АНУ-ын цэргийг улс орондоо байрлуулахын тулд Японы зүгээс хийж байгаа төлбөрт сэтгэл хангалуун байна гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эш Картер мэдэгдэв.

Тэрбээр Батлан хамгаалахын сайдын хувиар Японд сүүлчийн удаа айлчлах хийхээр нисэхийнхээ өмнөхөн өчигдөр сэтгүүлчдийн асуултад хариулслан байна.

АНУ болон Японы холбоо хэзээ ч одоогийнхоос илүү хүчирхэг байгаагүй бөгөөд нөхцөл байдалтай холбоотойгоор үргэлж хувьсан өөрчлөгдөж ирсэн гэж тэрбээр хэллээ.

Японы тал АНУ-ын цэргийн баазыг байрлуулах газрын түрээсээс гадна баазын ажилтнуудын цалин болон бусад хэрэглээний зардлыг даадаг байна. Энэ оны хувьд уг зардлын хэмжээ 6.7 тэрбум долларт хүрнэ гэж Японы Батлан хамгаалах яам мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Японы тал АНУ-ын цэргийг улсдаа байрлуулахын тулд илүү их мөнгө төлөх ёстой гэж мэдэгдэж байсан билээ. Харин тэрбээр одоо төрийн эрхийг шилжүүлэн өгөх шилжилтийн энэ үед энэ талаар дурдаагүй юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ