Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын уран гулгалтын тамирчин Д.Амина “Thailand Open Trophy 2026” олон улсын тэмцээнд амжилттай оролцож, их спортод хөл тавилаа.
Манай анхны мэргэжлийн уран гулгагчдын нэг Г.Марал-Эрдэнийн шавь тэрбээр ийнхүү анхны олон улсын мөсөн талбайд чадвараа харуулсан нь энэ. Хязгаарлагдмал боломжийн дунд хувийн идэвх зүтгэлийг тогтмол гаргаж, алс хол сурч буй багштайгаа онлайнаар хичээнгүйлэн суралцсаар ирснийг түүний багш Г.Марал-Эрдэнэ цахим хуудастаа дурджээ. Түүний хувьд анх удаа албан ёсоор олон улсын тэмцээнд шавиа удирдан орсон нь энэ ажээ. Монгол тамирчин монгол багштайгаа олон улсын тэмцээнд оролцсон нь манай улсын уран гулгалтын хувьд түүхэн үйл явдал юм.
Ташрамд сонирхуулахад, манай улсаас өмнө нь уран гулгалтын спортоор Г.Марал-Эрдэнэ, О.Мишээл нар эх орныхоо нэрийг гаргаж олон улсын тэмцээнд оролцож байсан юм.


