Канадын армийн 960 албан хаагч бэлгийн хүчирхийлэлд өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-11-29 10:20:02

ОТТАВА./Sputnik/. Өнгөрсөн онд Канадын зэвсэгт хүчний 960 албан хаагч бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна гэж тус улсын Засгийн газар мэдээлэв.

2015 онд Канадын иргэдийн 0.9 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол зэвсэгт хүчний албан хаагчдын 1.7 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ нь зэвсэгт хүчний 960 албан хаагч бэлгийн хүчирхийлэлд өртсөн асуудлыг хайхралгүй орхиж болохгүй гэсэн үг юм.

Канадын зэвсэгт хүчний нийт албан хаагчдын 15 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд тэдгээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол бэлгийн хүчирхийлэлд өртөх магадлал дөрвөн дахин их байдаг байна.

Өнгөрсөн 12 сарын хугацаанд эмэгтэй албан хаагчдын наад зах нь 49 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Энэ хэргийг ахлагч болон түүнээс дээш цолтой албан хаагчид үйлдсэн байна.

Канадын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Жонатан Винс энэ талаар хэлэхдээ “бэлгийн хүчирхийлэл үйлдэх хандлага манай байгууллагын гол асуудал болоод байна. Бид үүнийг мэдэж байгаа бөгөөд ийм үзэгдэлтэй тэмцэж байна” гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ